Хүүхдийн тасаг коридортоо хүүхдүүдийг хүлээн авч байна

PDF version

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн тасаг нормдоо бол 34 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой. Гэвч өнөөдрийн байдлаар хэмжээнээсээ 3 дахин хүүхэд хүлээж аваад байгаа юм байна. Хүүхдүүдийн ихэнх нь эмнэлгийн коридорт хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 79 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаагийн 22 нь сэхээн амьдруулах тасагт, 7 хүүхэд маш хүнд байдалтай байгаа ажээ. Ихэвчлэн 0-2 насны нярай хүүхэд энэ томуугаар өвдөж байгаа аж.

Иймээс Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн хамт олны зүгээс эл өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ дархлааг сайжруулахад эцэг, эхчүүд сайтар анхаарахыг уриаллаа. Түүнчлэн ханиад, томууны шинж тэмдэг илэрсэн нөхцөлд яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд ханиад томууны дэгдэлтийн улирал ирж буйгаас шалтгаалан бага насны хүүхэд ханиад томуугаар өвчлөх нь эрс нэмэгдэж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг