Хог хаягдлын хураамжийг нэмэх асуудлыг багийн иргэдээр хэлэлцүүлнэ

PDF version

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хог хаягдлын төлбөрийг 1500 төгрөгөөр нэмэгдүүлж 3000 төгрөг болгох шийдвэр гаргажээ. Гэвч иргэд дэмжихгүй байгаа учир хэлэлцүүлэг явуулж байж эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

Мөрөн сумын айл өрхүүдийн хог хаягдлын төлбөр болох 1500 төгрөгийг гэрлийн мөнгөн дээр нь автоматаар хураан авдаг юм. Өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа хог хаягдлын төлбөрийн журмыг 2008 онд баталсан бөгөөд түүнээс хойш бензиний үнэ, ажилчдын цалин, машины тоног төхөөрөмж, ажилчдын нормын хувцас зэрэг бүх зүйлийн үнэ ханш өссөн учраас Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төв алдагдалтай ажиллаж байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргасан байна.

Мөрөн сумын хувьд 10200 орчим өрх амьдардаг юм.

Б.Гантуяа