Үндсэн хууль батлахад Дорнодоос 19 депутат оролцжээ

PDF version

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Дорнод аймгаас 19 депутат батлалцсан байдаг.  Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг Дорнод аймагт энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Аймгийн удирдлагууд орон нутагтаа одоо ажиллаж, амьдарч байгаа депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн тэдэнтэй чөлөөт ярилцлага өрнүүллээ. Мөн шинэ Үндсэн хуулийн талаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд АХА тэмцээн зохиож, аймгийн Музейд депутатуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлээр шинэ танхим байгуулав. Тухайн үед Үндсэн хууль Монгол Улсын “Их цааз” нэртэй орж ирж байсан төсөл, депутат С.Пүрэвжавын маш нарийн тэмдэглэл хөтөлсөн дэвтэр гэхчлэн эд зүйл олны сонирхлыг татаж байсан.

Дашрамд сонирхуулахад, тус аймгаас сонгогдсон 19 депутатын 10 нь амьд сэрүүн байгаагаас тэдний 3 нь аймаг орон нутагтаа ажиллаж амьдарч байна.

                                                                                                                                           Б.Туяа