Цэргийн шинэчилсэн бүртгэл 65 хувьтай байна

PDF version

Увс аймагт энэ сарын 3-аас эхлэсэн цэргийн шинэчилсэн тоо бүртгэл үргэлжилсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 65 хувьтай байна.

Тус аймагт ажиллаж, амьдарч байгаа 18-50 насны эрэгтэйчүүд болон ахлах офицер, офицер, ахлагч түрүүч эмэгтэйчүүд энэхүү тоо бүртгэлд хамрагдаж байгаа аж. Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Цэргийн штабаас өнгөрсөн мягмар гарагт Сагил суманд очиж ард иргэдэд цэргийн албаны тухай хууль сурталчилж, мэдээлэл хийсэн байна. Мөн цэргийн алба хаагчдын ар гэрээр орж танилцжээ.

“Цэргийн насны иргэдийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 17 хүртэл явагдана. Цөөхөн хоног үлдсэн тул иргэд үүргээ ухамсарлаж, хугацаандаа амжиж бүртгүүлнэ үү” хэмээн аймгийн Цэргийн штабаас сануулж байна.

Б.Батхүү