Шинэ Үндсэн хуулийн онцлогийн талаар лекц сонсгов

PDF version

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн энэ онд тохиож байна. Энэхүү хүрээнд ойн арга хэмжээг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж бөгөөд Төв аймгийн ИТХурал, ЗДТГ-аас тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал: Төрийн албан хаагчид болон албан байгууллагуудын Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаарх “Монгол Улсын Үндсэн хуулиуд ба 1992 оны Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал” лекцийг Төв аймгийн ИТХурал болон ЗДТГазараас төрийн байгууллагуудын алба хаагчдад уншиж байна.

Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль батлан дагаж мөрдөж байсан. Тухайлбал 1924, 1940, 1960 оны үндсэн хуулийн үзэл санаа нь тухайн үеийн нийгмийн харилцааг хэрхэн зохицуулж байсан болоод үндсэн хуулийн давуу болон сул талыг хооронд харьцуулсан судалгааны талаар лекцийг явуулсан байна. Түүнчлэн 1992 оны ардчилсан Үндсэн хууль түүхэн чухал ач холбогдолтой бөгөөд хүний эрх, эрх чөлөөний тухай тусгайлсан бүлэг болгон тодорхой заагдсан байдаг оршино. Иргэн хүн төрийнхөө өмнө эдлэх эрх, төр иргэний өмнө ямар үүрэг хүлээдэг болон төрийн эрх мэдлийн хуваарилалт, засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлага зэрэг онцлогуудыг уг лекцээр дэлгэрүүлэн танилцуулж байгаа гэж Төв аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн, Монголын хуульчдын холбооны Төв аймаг дахь салбар Зөвлөлийн зохицуулагч Б.Баярмагнай онцолсон юм.

Тус лекцэнд Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Зуунмод сумын ЗДТГ, аймгийн ЗДТГ зэрэг зургаан төрийн байгууллагаас нийт 100 гаруй төрийн алба хаагчид хамрагдсан байна.

Цаашид үргэлжлүүлэн Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Төрийн банкны ажилтнууд уг лекцэнд хамрагдах ажээ. 

Т.Есүхэйтөмөр