Сумд хилийн цэсээ тодотгож байна

PDF version

Дундговь аймгийн 15 сум тус бүр хилийнхээ цэсийг тодотгож байна. Монгол Улсын Засгийн газрын 2016- 2020 хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн зурагжуулах, шинэчлэх, геодезийн нэгдсэн сүлжээг бий болгох замаар орон зайн өгөгдөл, мэдээллийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлнэ” хэмээн тусгасан. Энэ хүрээнд сум бүр өөрийн хилийн цэсийг тодотгож байгаа ажээ.

Сумд тус бүрдээ ажлын хэсэг гарган, хил залгаа сумдын ажлын хэсэгтэй хамтран хилийнхээ цэсийг тодотгож байгаа бөгөөд байршил, газар усны нэрний зөрүү багагүй гарч байгааг сумын Засаг дарга нар хэлж байна. Үүнийгээ нэг тийш цэгцэлж тодотгоод энэ сарын 15- ны дотор холбогдох яаманд саналаа хүргүүлэх ажээ.

Т. Отгонтуяа