Гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

PDF version

Булган аймгийн 2017-2018 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт аймгийн Засаг дарга З.Батзориг, ҮЭ-ийн холбооны дарга Т.Цэнддоо, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Мэндсайхан нар гарын үсэг зурлаа.

Хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлаар хэлэлцээр байгуулжээ.

-Хэлэлцээрт 5 зорилт 37 арга хэмжээг хэрэгжүүлэхээр талууд тохирсон. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, нийгмийн халамж хамгаалал, түгшлэлийг хөгжүүлэх асуудал орлоо. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бодлого төсөл хэрэгжүүлнэ. Нийгмийн зөвшлийн чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тодорхой хөрөнгө тусгаж өгсөн нь бусад жилүүдийг бодвол хэлэлцээр амжилттай хэрэгжих үндсийг тавьж байна. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тухайн онд нь төлөвлөж байхаар тохиролцсоны дагуу энэ жил 24 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний тал хувийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхээр болж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М.Батчимэг ярилаа.

Өнгөрсөн оны хөлөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусгагдсан асуудал 90 хувьтай хэрэгжсэн байна гэж талууд дүгнэсэн байна.

-Манай аймагт нийгмийн  түншлэлийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг нийт сумын 70 орчим хувь, хамтын гэрээг нийт байгууллага, аж ахуйн нэгжийн 40 орчим хувь байгуулж ажилладаг нь хангалтгүй байна гэж аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Т.Цэнддоо ярьсан юм.

М.Батжаргал