Завханы бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулна

PDF version

Завхан /МОНЦАМЭ/. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойг угтан Завхан аймагт “Эв нэгдэл- амжилтын эхлэл” чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг даргын ивээл дор Завхан аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байна. Арга хэмжээний үеэр аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд бооцоот гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан төслийн сургалт, аймгийн 24 сумын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны салбаруудын 2017 оны төлөвлөгөө батлах дугуй ширээний ярилцлага, дуун цэнгүүн болох ажээ. Чуулга уулзалтыг Завхан аймгийн ЗДТГ, Монголдын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Завхан салбар зөвлөл, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллага, Төрийн банк, Завхан сонины газар хамтран зохион байгуулж 120 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцох  юм.

Хариу нэхээгүй тус аянаар гурван сая орчим төгрөгний хандив цугларчээ

“Эв нэгдэл- амжилтын эхлэл” чуулга уулзалтыг угтаж Завхан аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Хариу нэхээгүй тус” аяныг зохион байгууллаа.

“Хариу нэхээгүй тус” сайн үйлсийн аяныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр зохион байгуулжээ. Хариу нэхээгүй тус аяны хүрээнд Улиастай хотын 35 компани, 74 бизнес эрхлэгч хандив өргөжээ. Бизнес эрхлэгчдийн халуун сэтгэлийн хоёр сая 800 гаруй төгрөгний илгээмжийг Улиастай сумын өрх толгойлсон, нэн ядуу, олон хүүхэдтэй зургаан багийн 12 өрхөд гардуулсан байна. Хандив өргөх үйл ажиллагаанд  Улиастай сумын Мөнх тогтох оргиу ХХК, Завхан Баялаг ХК, Мөнхөд мандаг ХХК, Завхан Атар хүнс ХХК, Богд шүтээн ХХК, Оюу гэр ХХК, Одчим наран ХХК, Энэрэлт байгаль ХХК, аймгийн Аялал жуулчлалын холбоо, Загасан нүд Загастай ХХК, Хайрхант Өндөр ХХК, Завхан зочид буудал, Богдийн голын УЦС-ууд тус тус идэвхитэй оролцсон байна.

Б.Мягмарсүрэн