“Ажилтай иргэн- Орлоготой өрх” ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

PDF version

Өмнөговь /МОНЦАМЭ/ “Ажилтай иргэн- Орлоготой өрх” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд уг аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, ААН-үүд “Ажилтай иргэн- Орлоготой өрх” уриан дор нэгдэх юм. Энэ сарын 28-нд болох  өдөрлөг нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгох зорилтын хүрээнд төр иргэний болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгуулагуудын уялдаа холбоог сайжруулан идэвхжүүлэх, хүний нөөцийн бодлого төлөвлөлттэй танилцуулах, иргэдэд сул чөлөөтэй ажлын байрны мэдээллийг нээлттэй өгөх, ажлын байраар хангах зорилготой юм.
Мөн аж ахуй нэгж, байгууллага, уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа иргэд, хөдөлмөрчдөд сурталчлах, ажлын байранд бүртгэх, зуучлах ажлууд энэ үеэр болох бөгөөд ХХҮГазраас хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээг иргэдэд нээлттэй мэдээллэх ажээ.
Энэхүү арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулж, Уул уурхайн ассоциацийн төлөөлөгч, үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогч эздийн холбоо, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн кампаниуд, аж ахуй нэгж байгууллагууд дэмжиж оролцох юм байна.

Д.Мишигсүрэн