“Эх орны төлөө-2017” дууны тэмцээнийг Ц.Дэлгэрмөрөн тэргүүлэв

PDF version

Хөвсгөл /МОНЦАМЭ Хөвсгөл аймагт Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан мэргэжлийн бус уран бүтээлчдийн дунд “Эх орны төлөө-2017” цэргийн сэдэвт дууны уралдааныг зохион байгуулж 16 сумын 80 гаруй дуучид оролцлоо.

Уралдааны тэргүүн байрт Мөрөн сумын залуу дуучин Ц.Дэлгэрмөрөн тэргүүн байр эзэлж Гранпри шагналыг хүртсэн бол Онцгой байдлын газрын дэд ахлагч С.Батбаяр алтан медаль, Баянзүрх сумын ардын авъяастан Б.Бат-Өлзий мөнгөн медаль, Түнэл сумаас оролцогч З.Нямдаваа  хүрэл медалийг хүртлээ. Тус уралдаан 3 жил тутам нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд энэ жилийн хувьд оролцогчид залуужсан чадварлаг байсан учраас өрсөлдөөнтэй арга хэмжээ боллоо гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Б.Гантуяа