18 хүнд бэлтгэл дэслэгч цол олголоо

PDF version

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол цэргийн баярын өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар аймгийн Засаг дарга Л.Ганболд болон 17 сумын Засаг даргын тамгын газрын дарга нарт бэлтгэл дэслэгч цол олголоо.

Сумын Засаг даргын тамгын газрын дарга нар нь орон нутагтаа цэргийн штабын үйл ажиллагааг хариуцан ажилладаг байна. Монгол цэргийн баярын  өдөр бэлтгэл дэслэгч цол хүртсэн Засаг даргын тамгын газрын дарга нар нь хуулиар 3 жилд нэг удаа зохион байгуулагддаг сургалтанд бүрэн хамрагдсан 3-12 жил ажиллаж байгаа туршлагатай удирдагчид учраас энэ өдөр бэлтгэл дэслэгч гэсэн цолыг хүртсэн ажээ.

Б.Гантуяа