Статистикийн чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч байна

PDF version

Өмнөговь/МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч байна. 

Үндэсний статистикийн хороо, аймгийн статискийн хэлтэс хамтран зохион байгуулж буй “Багийн засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн мэргэжил арга зүйн” сургалт Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд болж байгаа юм. Сургалтанд ҮСХ-ны Эдийн засгийн газрын дарга Э.Эрдэнэсан, аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцож байгаа бөгөөд 15 сумын Засаг даргын орлогч, төрийн сангийн мэргэжилтнүүд, 58 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд гэсэн 100 гаруй хүмүүс хамрагдаж байна.

Уг сургалтаар статистикийн салбарын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаа, статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг, хүн амын өрхийн мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн сан түүний зорилго хэрэглээ зэрэг чухал сэдвүүдээр албаны хүмүүс илтгэл танилцуулж, мэдээлэл солилцож байна.

Д.Мишигсүрэн