"Хүчирхийлэлийн эсрэг хамтдаа" аян өрнүүлж байна

PDF version

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Хүчирхийлэлийн эсрэг хамтдаа" аян өрнүүлж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг аяны энэ жилийн үйл ажиллагаа энэ сарын 10-24-ний хооронд зохион байгуулагдаж байна. Энэхүү аяныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс болон Өмнөговь аймгийн насан туршийн боловсролын төв хамтран зохион байгуулж байгаа юм. 

Орон нутгийн хэмжээнд нийгмийн аль давхаргад гарч буй хүчирхийлэлийг бууруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлтийг олон нийтэд таниулах, иргэд, аж ахуй нэгж, хамт олны оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхэд дээрх аяны зорилго оршиж байгаа ажээ. Аяны хүрээнд хүчирхийллийн эсрэг хэрхэн тэмцэх, хүчирхийлэлд өртөж буй нэгэндээ хэрхэн туслах талаар сургалтууд зохион байгуулж байгаа бөгөөд "Хүчирхийлэл бидний сонголт биш" сэдэвт хаалтын ажиллагааг энэ сарын 24-нд зохион байгуулах ажээ.

Энэ үеэр иргэд хүчирхийллийн эсрэг уриалга бүхий лоозон барьж жагсах юм байна.

Д.Мишигсүрэн