Зарим сумдын нутгаар цас орлоо

PDF version

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн зарим сумдын нутгаар цас оржээ.

Тус аймгийн нийт нутгаар цасгүй дулаахан өвөл болж өнгөрсөн бөгөөд хавартаа хавсарга салхигүй цаг сайхан байгаа билээ. Харин өчигдрөөс өнөөдөр өглөөг хүртэл зарим сумдын нутгаар цас орж хүйтэрсэн байна. Аймгийн УЦУОШТөвийн мэдээлж байгаагаар тус аймгийн Гурвантэс суманд хамгийн их буюу 4мм, Даланзадгад, Баяндалай сумын нутагт 2мм, Ноён, Номгон, Сэврэй зэрэг сумдад бага зэрэг цас орсон гэлээ.  Дулаан цаг ирж байгаа учир малчид хаврын чийгийг "Шар тос" хэмээн бэлгэшээдэг. 

УЦУОШТөвийн мэдээлснээр энэ сарын 22-23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж явган шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар 9-12 м/с хүрч ширүүсэх бөгөөд 22-24-нд хүйтэрч ихэнх нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн байна гэлээ.

Д.Мишигсүрэн