Статистикийн хэлтэс орон нутагт ойртож ажиллаж эхэллээ

PDF version

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтэс энэ оныг “Орон нутагтаа ойртож ажиллах жил” болгон зарлаж алслагдсан сумдад ажиллаж эхэллээ.

Орон нутагт ажиллах аянаа аймагтаа мал сүргээрээ тэргүүлэгч Цагаан-Уул сумаас эхэлсэн бөгөөд дараагийн ээлжинд Улаан-Уул, Жаргалант, Эрдэнэбулган сумуудад ажиллах гэнэ. Цагаан-Уул сумын иргэдэд аймгийн нийгэм эдийн засгийн байдал, статистикийн хууль эрх зүй, мал тооллогын талаар тодорхой мэдээлэл сургалт хийж малчдын санал бодлыг сонирхож, гарын авлагыг сургалтанд оролцсон 400 төлчин төлөөлөгчдөд  хүргэжээ. Энэ үеэр иргэд, малчны хотноос гарч байгаа тоон мэдээлэл үнэн зөв байж улс орны хөгжлийн чиг бодлогод тусгагддаг ач холбогдолтой  гэдгийг сургалтад сууж байж мэдлээ гэж байлаа. Мөн Статистикийн хууль тогтоомж, гарын авлагаар үзэсгэлэн гаргасан нь иргэд өөрт хэрэгцээт мэдлэг, мэдээлэл олж авах боломж бүрдүүлжээ.

Б.Гантуяа