Мөрөн сумын 7000 гаруй өрхийн мэдээллийн сан шинэчлэгджээ

PDF version

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болон Мөрөн сумын Засаг даргын зөвлөлийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан болж “Багийн засаг дарга-Иргэн таны гэрт” аяны тайланг хэлэлцэв.

Аяны хүрээнд багийн Засаг дарга нар Мөрөн сумын нийт 12012 өрхөөс 7706 өрхөд хүрч иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, түр оршин суугчдын судалгаа, нийгмийн халамжийн судалгаа, автомашин, ангийн бууны судалгаа, цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, боловсролын судалгаа, агаарын бохирдлын судалгаануудыг авч мэдээллийн сангаа баяжуулжээ.

“Багийн Засаг дарга нар иргэн таны гэрт” аян нь 1 сарын хугацаанд аймаг орон нутгаас гарган хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, хөтөлбөр журмыг сурталчлах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй болгож өрх гэр бүл, иргэний мэдээллийг шинэчлэх, мэдээлэл авах боломжоор хангаж, тэдний санал хүсэлт зөвлөмжийг хүлээн авах гэсэн зорилгын хүрээнд 14 багийн Засаг дарга нар баг бүртээ ажиллажээ.

Б.Гантуяа