Хагас мянган тэмээ уралджээ

PDF version

Баянхонгор аймгин Богд сумынхан 90 жилийн түүхт ойнхоо хүрээнд тэмээний баяр хийж, гурван насны 500 шахам хурдан тэмээг уралдуулж, Тэмээний баяр хийжээ.

Бороо овооны талаа хурдан тэмээдийн уралдаанд Монгол улсын сайн малчин Б.Тогоохүү, тэмээчин С.Бат-Эрдэнэ нар 27, Ц.Эрдэнэбаяр 24, спортын мастер Ц.Чимэддагва, Тэмээчин Л.Болд нар тус бүр 11 хурдан тэмээгээ уяж хурдлуулсан байна. Хурдан тэмээний уралдаанд тус сумын Гуравдугаар багийн тэмээчин н.Аюушийн цагаан түрүүлж, тавдугаар багийн Т.Энхбаатарын улаан аман хүзүүджээ.

Өсвөр насны /шилбэ/ уралдаанд 153 тэмээ уралдсанаас хоёрдугаар багийн тэмээчин Дашхүүгийн шар, нэгдүгээр багийн Х.Алтангэрэлийн бор, гуравдугаар багийн Аюушийн шар, тавдугаар багийн Ч.Батаагийн бор, хоёрдугаар багийн Т.Эрдэнэгийн хүрэн эхний тавд хурдалсан байна. 94 тором энэ уралдаанд уралдсанаас хоёрдугаар багийн тэмээчин М.Эрдэнэжаргалын бор түрүүлэв.

Б.Мөнхзул