top banner
Шуурхай мэдээ

Баянтал сум уурын зуухаа шинэчлэв


2016-02-20 15:08:23

Говьсүмбэр аймгийн Баянтал сум Мянганы замын босоо тэнхлэг дагуу байршилтай,  зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжсөн сум.

Тус сум  хуучирч муудсан уурын зуухаа өргөтгөж шинэчилсэн байна. Уурын зуухны өргөтгөлийн ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн  628.2 сая төгрөгийн хөрөнгөөр “Термокалори ХХК” гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болсон бөгөөд  засвар үйлчилгээний ажлыг албан ёсоор  томилогдсон техникийн комисс үзэж нягталсан аж.

Техникийн комиссынхон хэлэлцээд зуухны  туршилтын  ажлыг цаг агаарын байдлаас шалтгаалж ирэх гурав дугаар сард хийж, бүрэн шалгасны дараа ашиглалтад хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Зуухны шинэчлэлийн ажлын хүрээнд 2.8 мВт хүчин чадал бүхий хоёр зуухыг шинээр тавьсан нь 1200 орчим хүн амтай сумын дулаан хангамжийн үйлчилгээний  ажилд томоохон өөрчлөлт шинэчлэлийг авчирна хэмээн албаныхан  тооцоолжээ.

Х.Эрдэнэбулган


Монгол брэнд