top banner

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд зориулсан онол практикийн бага хурал боллоо


2017-04-12 14:38:46
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр  аймгийн Эрүүл мэндийн газраас Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан доор сувилагч,  эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд онол практикийн бага хурал зохион байгууллаа.

Уг хуралд нийт 16 сувилагч, тусгай мэргэжилтний илтгэл тавьж, 1 дүгээр байрыг “Жирэмсэн, төрөлт, төрсний дараах эхчүүдийн цус багадалт” сэдвээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч Ж.Анар, 2 дугаар байрыг “Амьгүй төрөлт” сэдэвт итгэлээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч Б.Айгерим, 3 дугаар байрыг “Төрөх тасагт төрсөн дутуу нярайд хийсэн судалгаа”  сэдвээр сувилагч Х.Аймөлдир, 4 дүгээр байрыг “Өсвөр насныханд  тохиолдох толгойн өвдөлтийг судалсан нь” сэдвээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн сувилагч Е.Мейзгүл нар тус тус эзэллээ. 

Ө.Нурболат


Монгол брэнд