top banner
Шуурхай мэдээ

Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв


2017-04-13 22:42:51
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас төсвийн тодотголын хамт Нийгмийн даатгалын сангийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг найман хууль, гурван тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөлд хадгаламжийн хүүгээс татвар авах, тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх, автомашин болон архи, тамхи, шатахууны онцгой албан татварыг нэмэх заалтууд тусгасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Сурталчилгаа
Монгол брэнд