top banner
Шуурхай мэдээ

Чуулганы хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ


2017-04-13 22:44:02
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 57,9 хувийн ирцтэйгээр 13:40 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 5 асуудал хэлэлцэхээр товлосон гэдгийг хуралдааныг даргалагч хэллээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг саналтай гишүүн байгаагүй тул хуралдаан эхлэв. 

Б.Туул


Монгол брэнд