top banner
Шуурхай мэдээ

Говьсүмбэрийнхэн аймгаараа монгол бичигтэн болохоор ажиллаж байна


2017-04-14 14:03:29
Зураг
Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас санаачилсан “Аймгаараа хүмүүн бичигтэн, Монгол бичигтэн” болох  уриалгыг Говьсүмбэр аймгийн ЗДТГ-ын хамт олон хүлээн авч нэгдэхээ илэрхийллээ.
Тус аймгийн ЗДТГ-ын дарга Д.Содном Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг харьяа хэлтэс, агентлаг, төрийн өмчит компаниуд, сумдын удирдлагад хандан “Хүмүүн бичиг” сониныг захиалах,  байгууллагаараа, сум аймгаараа монгол бичигтэн болох зорилгын хүрээнд тодорхой ажил зохион байгуулах санал бүхий   албан бичгийг сумдадаа хүргүүлсэн байна. Одоогоор 47 байгууллагад дээрх санал, уриалгыг хүргүүлсэн бөгөөд ЗДТГ-ын Орон нутгийн өмчийн газар, уул уурхайн жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн хамт олон ”Хүмүүн бичиг” сонин захиалахаа илэрхийлжээ.
Монгол Улсын Их хурлаас  баталсан Монгол хэлний тухай шинэ хуулийн үзэл санаа нь иргэн бүр хуучин монгол бичгээрээ уншиж, бичиж чаддаг байх төдийгүй 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж төрийн бүх албан байгууллага  албан бичиг хэргээ кирил болон үндэсний монгол бичгээр хослуулан хөтлөх зэрэг  олон чухал заалтыг тусгасан юм.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд