top banner
Шуурхай мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцогчдод санамж бичиг өглөө


2017-04-20 19:02:42
Зураг
 Увс /МОНЦАМЭ/ Сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор "Замын хөдөлгөөний Цагаан толгой 2017" тэмцээнийг зохион явуулах гэж байна. Аймгийн төвийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулах энэхүү тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг тасгаас өнөөдөр "Нархан” гуравдугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн сурагчдын дунд талбайн зургийн уралдаан зохион байгууллаа.
Мөн энэ үеэр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт санамж, сэрэмжлүүлэг тараах ажлыг зохион байгуулжээ. Замын хөдөлгөөнд оролцогчид цэцэрлэгийн багачуудын өгсөн санамж бичгийг талархан хүлээн авч, зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлж, хөдөлгөөнд соёлтой, зөв боловсон оролцохоо илэрхийлж байлаа.
Б.Батхүү

Монгол брэнд