top banner
Шуурхай мэдээ

АНУ-ын элчин сайд УЗХ-ны ажилтай танилцав


2017-04-21 10:57:45
Зураг
Увс /МОНЦАМЭ/ АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галтын Увс аймаг дахь ажлын айлчлал үргэлжилсээр байна. Тэрбээр өчигдөр аймгийн Төв номын санд байгуулагдсан Америкийн соёл мэдээллийн төвийн нээлтэнд оролцсон бол үдээс хойш нь аймгийн Улаан Загалмайн Хороогоор зочилсон юм.
Энэ үеэр аймгийн ОБГ-ын дэд дарга Д.Өлзийт Увс аймгийн 2017 оны өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Харин аймгийн УЗХорооны дарга Э.Дуламсүрэн АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг болон Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүлийн хөдөлгөөнөөс Увс аймгийн 14 сумын 422 өрхөд олгосон хүмүүнлэгийн тусламжийн талаар танилцуулсан юм. АНУ-ын элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээр зочилж, Увс аймгийн хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Хатагтай Галт өнөөдрийн онгоцоор Улаанбаатар хотыг зорино.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд