top banner
Шуурхай мэдээ

Санхүүчид англи хэл сурч байна


2017-04-21 10:59:28
Зураг
 Увс /МОНЦАМЭ/ Аймгийн Төв номын санд Америкийн соёл мэдээллийн төв оны эхэнд байгуулагдаж, туршилтын журмаар гурван сар ажилласан байна. Энэ хугацаанд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олон тус төвөөр үйлчлүүлж, англи хэл сурч эхэлжээ.
Санхүүчид тус төвөөр дамжуулан Америкийн соёлтой танилцаж, англи хэлний мэдлэгээ дээшлүүлж буй талаараа соёл мэдээллийн төвийн нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд танилцуулж, туршлагаа хуваалцсан юм. 2017 онд “Санхүүчдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Америкийн соёлыг судлах аян”-ы хүрээнд АНУ-ын элчин сайдын нэрэмжит цом аялах бөгөөд сар бүр байгууллагуудад шилжин очих аж. Энэ аянд 40 гаруй төсвийн байгууллагын 70 гаруй санхүүчид хамрагдах юм байна. Нийт санхүүчид 10 гишүүнтэйгээр 7 баг болж хэлний мэдлэгээ дээшлүүлэх талаар олон талт үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж ажиллахаар болжээ. Энэ оны 12-р сард хамгийн санаачлагатай ажилласан нэг багийг элчин сайдын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулах юм байна.
Дашрамд дурдахад санхүүчид мэргэжлийн багаараа англи хэл сурахаас гадна 7 хоногийн ням гарагт гэр бүлээрээ тус төвөөр үйлчлүүлж байхаар болжээ.
Б.Батхүү

Монгол брэнд