top banner
Шуурхай мэдээ

Нярайн эндэгдэл буурч байна


2017-04-25 16:50:32
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймагт 2017-оны эхний улирлын байдлаар нярайн эндэгдэл буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Сүүлийн жилүүдэд нярайн эндэгдэл өндөр үзүүлэлттэй аймгуудын тоонд орсоор ирсэн нь Баян-Өлгийчүүдийн сэтгэлийг түгшээсэн асуудал болоод байгаа билээ. Тэгвэл тус аймагт энэ оны эхний улирлын байдлаар нярайн эндэгдэл эрс буурсан үзүүлэлттэй гарсан талаар мэргэжилтнүүд мэдээлж байна. Тодруулбал 2016-оны эхний улиралд 13 нярай эндсэн бол 2017-онд уг үзүүлэлт нь 53,8 хувь буюу 7-эндэгдлээр  багассан байна. Мэргэжилтнүүд нярайн эндэгдлийг төвөөс алслагдмал байдал, хувь хүний эрүүл мэндийн боловсрол, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хангалт болон эмчийн хяналт зэрэг шалтгаануудтай холбогдуулан тайлбарлаж байна.  Цаашид ч аймгийн Эрүүл мэндийн газраас болон аймгийн удирдлагуудын зүгээс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад чиглэгдсэн дорвитой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.  
Б.Жасдаурен
 

Монгол брэнд