top banner
Шуурхай мэдээ

Сэтгүүлчид Австралийн “Arrow Energy” метаны хийн үйлдвэртэй танилцана


2017-04-26 10:37:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Австралийн Брисбен хотын Квийнсландын их сургууль дээр  Монголын уул уурхай, эдийн засгийн чиглэлээр бичдэг 10 гаруй сэтгүүлч, судлаачдыг мэргэшүүлэх сургалт өнөөдөр  эхэллээ.

Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санаачилгаар “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн санхүүжүүлэлтээр тус сургалтыг Австралийн Квийнсландын их сургууль зохион байгуулж байна.
 
Сургалтыг Квийнсландын их сургуулийн багш Брюс Вүүлэй, Квийнсландын их сургуулийн дэргэдэх Эрдэс баялгийн хүрээлэнгийн захирал Робин Эванс нар удирдан явуулж буй юм.

 Квийнсландын их сургуулийн хувьд Австралийн анхны их сургуулийн нэг бөгөөд дэлхийн 50 шилдгийн нэг аж. Эдүгээ тус сургууль нь 7000 гаруй багш, ажилтантай бөгөөд 13 мянган оюутан суралцдаг байна. Квийнсландын их сургууль нь төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэхээс гадна  мэргэшүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буй нэг нь дээрх сургалт гэдгийг TESOL боловсрол олгох сургалтын албаны дарга Даллас Даусет хэллээ. 

Австрали улс 43 их, дээд сургуультай бөгөөд 40 нь улсынх  2 нь олон улсын, 1 нь хувийн их сургууль юм байна.

Сэтгүүлчид Нью Акландын нүүрсний уурхай, “Arrow Energy” метаны хийн үйлдвэр  болон  ABC агентлаг, Брисбен таймс  сонин, Санхүүгийн тойм сонины үйл ажиллагаатай танилцах юм.

/Квийнсланд муж, Брисбен хот/ Б.Заяа

Монгол брэнд