top banner
Шуурхай мэдээ

Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо


2017-05-01 17:38:30
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймгийн спортын төв ордонд өнгөрсөн бямба, ням гарагуудад явагдсан уг тэмцээнийг Аймгийн Биеийн тамир спортын газраас Монгол улсын спортын мастер К.Төлегений нэрэмжит болгон зохион байгуулжээ.
Тус аймагт  Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оноос тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Аймгийн бүх сумуудаас эрчүүдийн нийт 12, эмэгтэйчүүдийн нийт 11 баг тамирчид оролцжээ. Ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн энэ удаагийн тэмцээнд эрэгтэй баг тамирчдаас Н.Сабихан ахлагчтай Гастай-Улаанхус баг, эмэгтэй баг тамирчдаас А.Нурсауле ахлагчтай Уужим баг тус тус түрүүллээ.
 Б.Жасдаурэн

Сурталчилгаа
Монгол брэнд