top banner

Шугыла сэтгүүлийн 60 жилийн ой тохиож байна


2017-05-02 16:26:06
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймгийн утга зохиолын Шугыла /Туяа/ сэтгүүл нь тэртээх 1957-оноос казах хэл хэл дээр улирал тутам гарч эхэлсэн байдаг. Монголын дахь казах  яруу найрагч, зохиолчдын бүтээлүүдийг сурталчлах, казах үндэстний хэл соёлыг хадгалах, хойч уеийг сурган хүмүүжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор уг сэтгүүлийг гаргаж байжээ.
60 жилийн хугацаанд олон ч саад бэрхшээлүүдтэй тулгарч, дугаарууд нь тасалдаж байсан цаг уе тохиолдож байсан ч сэтгүүлийн редакцийн  уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дахин сэргэн босч одоо уншигчдын талархлыг хүлээсэн нэртэй сэтгүүл болж байна. Сүүлийн 15 жил тасралтгүй тогтмол хэвлэгдэн түмний хүртээл болж буй Шугыла сэтгүүлийн редакцийн зүгэээс 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 
Б.Жасдаурен


Монгол брэнд