top banner
Шуурхай мэдээ

Эрүүл мэндийн байгууллагуудад чанарын цом аялуулж байна


2017-05-03 10:49:32
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн байгууллагуудад чанарын цом аялуулах арга хэмжээ явагдаж байна.
Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын харьяа Өлгий хотын төвийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чанартай холбоотой гарсан Эрүү мэндийн сайдын тушаал, албан даалгаварууд болон стандарт удирдамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор уг ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Одоогийн байдлаар чанарын цомыг гардаж авсан Өлгий сумын “Жансая” ӨЭМТ-нь өөрийнхөө харьяа багуудын ажил орлогогүй, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүй, эрүүл мэнд нь сул ээжүүдийг эмчийн үзлэгт хамруулж байна.
Тодруулбал элэгний В, С вирус, БЗХӨ болон ходоодны Хеликобактерийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж өгч үйлчилж байна. Тус өрхийн эмнэлгэд 4 өдөр үргэлжлэх уг арга хэмжээ өндөрлөхөд чанарын цомыг дараагийн эрүүл мэндийн байгууллагад гардаж өгөх ажээ.
Б.Жасдаурен
 

Сурталчилгаа
Монгол брэнд