top banner

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн байрны ашиглалтын хугацаа дуусч, ачааллаа дийлэхээ больжээ


2017-05-03 11:53:24
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 1976-онд ашиглалтад орсон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ашиглалтын хугацаа өнөөдрийн байдлаар аль хэдий нь дуусчээ. 
Үүний дээр анх 60,000 хүн амд, нэг дор 106 өвчтөн хүлээн авах хүчин чадалтайгаар баригджээ. Гэтэл хүн амын тоо өсөн нэмэгдсээр 102 мянгад хүрч, үүнийгээ даган өнгөрсөн 40-өөд жилийн хугацаанд өвчтөн хүлээж авах орны тоог нь нэмсээр өдгөө 311 хүргэжээ.
Ачаалал ихэссэн зарим үед эмнэлгийн нэг палатад 6-8 ор байрлуулж өвчтөн хүлээж авах шаардлага ч тулгардагийг эмнэлгийн мэргэжилтнүүд дурдаж байна. Барилгын багтаамж ачааллаа дийлэхгүй байгаагийн хажуугаар хуучирч муудсан сантехникийн хоолойнуудаас ойр ойрхон ус алдаж багагүй хүндрэл учруулдаг болжээ.
Аймгийн болон эмнэлгийн удирдлагуудын зүгээс эмнэлгийг шинэ барилгатай болгох талаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.  
 
Б.Жасдаурен 

Монгол брэнд