top banner

Эко бүтээл шалгарууллаа


2017-05-04 17:50:22
Зураг
Увс /МОНЦАМЭ/ Дэлхийн амьтан ургамал, ой, усны тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн 3-р сарын 30-аас 4-р сарын 30-ны хооронд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд малын гаралтай түүхий эд, унанги хатсан мод, навч боргоцой зэргийг ашиглан “Экологид ээлтэй эко бүтээл” шалгаруулах уралдаан зарласан байна.
Энэхүү уралдааны дүн эцэслэн гарч, шалгарсан бүтээлийн эздэд шагналыг нь өчигдөр гардуулжээ. Нэгдүгээр байрыг “Алтан шонхор” бүтээлээр Цогцолбор 2-р сургуулийн 9А ангийн сурагч Б.Бат-Оргил эзэлсэн бол удаах байрыг “Ханын зураг” бүтээлээр Ахлах 3-р сургуулийн 11А ангийн сурагч Б.Мөнхнаран, “Ясан шатар” бүтээлээр Ахлах 4-р сургуулийн 12А ангийн сурагч Х.Лхагвасүрэн нар хүртэж, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ.

Уралдаанд оролцсон бусад сурагчдад талархал, Экологид ээлтэй бүтээгдэхүүн урлах гарын авлага номыг дурсгасан байна. "Алтан шонхор" бүтээлийг самрыг нь цөмсөн боргоцой ашиглан урласан бол "Ханийн зураг" бүтээлийг модны шарлаж хатсан навчис, мөчир, цэцгийн үндэс зэргээр урласан байна.
Хүүхэд багачуудад байгалийн нөөцийн үнэ цэнийг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх, гарын доорх материалыг ашиглан хямд төсөр зардлаар бэлэг дурсгалын зүйл хийж сурах, амьдрал ахуйдаа ашиглахыг уриалах зорилго бүхий “Экологид ээлтэй эко бүтээл”-ийн уралдаанд сурагчид идэвхтэй хамрагдсан байна.
Б.Батхүү

Монгол брэнд