top banner
Шуурхай мэдээ

Дэд сайд Б.Батцэцэг Туркийн Гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав


2017-05-09 13:41:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз-ийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсролын салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид Монгол, Туркийн эдийн засаг, худалдааны салбарын харилцаааг өргөжүүлэхэд хамтарч ажиллахаа тэмдэглэв. Энэ намар зохион байгуулагдах эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газрын хамтарсан хорооны ээлжит 8 дугаар хуралдааны үеэр хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд хамтын ажиллагааг дэмжсэн арга хэмжээг зохион байгуулж, цаашид тогтмолжуулахад анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв.

Туркийн Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз эртний түүхт Монгол Улсад ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн газарзүйн хувьд хол хэдий ч хоёр улсын соёл, уламжлалын ижил төстэй байдалд тулгуурлан ард түмнийг ойртуулах аялал жуулчлалын харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

Гадаад хэргийн дэд сайд Ахмет Йылдыз Монгол Улсад энэ сарын 6-9-ний өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь, Сангийн дэд сайд Х.Булгантуяа,  Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нартай уулзав.

Монгол брэнд