top banner

Зарим сумын мал эмнэлгийнхэнд мотоцикл гардуулав


2017-05-09 15:21:57
Зураг


Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цогт, Цээл, Бугат сумдад “ХАА-н маркетинг” төсөл амжилттай хэрэгжиж байна.
ХААХҮЯ, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа уг төслийн хүрээнд өнөөдөр дээрх гурван сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг болон хувийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдэд Японы “Yamaha” фермийн 15 мотоциклийг хамгаалалтын малгай, бээлий, нүдний шил зэрэг дагалдах хэрэгслийн хамт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, төслийн удирдагч Д.Эрдэнэчимэг нар хүлээлгэн өглөө.
Төслийн хэрэгжих хугацаанд эдгээр сумдын мал эмнэлгийн тасгуудад тус бүр 20 орчим төрлийн тоног төхөөрөмж нийлүүлээд байгаа ажээ. Эдгээр ажлын үр дүнд сумдын хувийн мал эмнэлгүүд тухайн сумынхаа мал сүргийг эрүүлжүүлэхэд үр дүнтэй ажиллах боломж бүрдэж байгаа гэнэ.

                                                                                                                                          Ш.Цоодол


Монгол брэнд