top banner
Шуурхай мэдээ

Хачигт халдвараар хоёр хүн нас баржээ


2017-05-09 15:38:57
Зураг

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд хачигт халдварын тархалт өмнөх жилээс эрс нэмэгдэж байгаа ажээ.  Тус аймагт гуравдугаар сарын 22-ноос хойш хачигт халдвараар хоёр хүн амь насаа алджээ. Мөн 91 хүн хачигт хазуулж аймгийн халдвартын тасагт эмчлүүлж байна.  Тэдний 86-г нь Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид цус ийлдэсийг нь явуулж шинжлүүлэхэд хачигт халдвар болох нь батлагдсан байна. Есөнбулаг, Тайшир, Цогт, Дэлгэр сумдад хачгийн халдвар их хэмжээгээр гарч байгаа бөгөөд аймгийн ЗӨСТ, Мал эмнэлгийн албаны мэргэжилтнүүд хамтран Цогт сумд ажиллаж хачгийн тархалт, төрөл зүйл, хоруу чанарыг судлах ажлыг хийж байна. 

                                                                                                                         Ш.Цоодол


Сурталчилгаа
Монгол брэнд