top banner

Нийт хээлтэгчийн 80.2 хувь төллөөд байна


2017-05-09 15:42:18
Зураг

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт энэ хавар тавлаг сайхан байгаа тул мал төллөлт хэвийн, төл бойжилт харьцангуй сайн байна.

Оны эхний дүнгээр 1412013 хээлтэгч мал тоологдсоноос 80.2 хувь буюу 1132376 нь төллөж төл бойжилт 99.5 хувьтай  байна. Одоогоор 5177 ботго, 10933 унага, 12536 тугал, 399409 хурга, 696926 ишиг мэнд бойжиж байгаа бөгөөд аймгийн дүнгээр 7395 төлийн хорогдол гарчээ. Хөхморьт, Баян-Уул сумд нэг ч төлийн хорогдолгүй байна.

                                                                                                                         Ш.Цоодол


Монгол брэнд