top banner
Шуурхай мэдээ

Чита хотод тэмдэглэсэн Ялалтын баярт Дорнодын төлөөлөгчид оролцлоо


2017-05-09 21:33:55
Зураг
Аугаа их Эх орны дайны ялалтын 72 жилийн ойн баярыг ОХУ-ын Чита хотод ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус баярын ажиллагаанд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна. 
Ялалтын баяр өнөөдөр өглөө цэргийн хүндэтгэлийн жагсаалаар эхэлж, цэцэг өргөх ёслол, үзүүлэх тоглолт, концертоор үргэлжиллээ.
Сонирхуулахад, жил бүрийн Ялалтын баярт тус аймгийн удирдлага уригдан оролцдог уламжлалтай.
Д.Дэлгэрмаа
 



Сурталчилгаа
Монгол брэнд