top banner

В.Путин ахлагчтай "Хоккейн домгууд" өрсөлдөгчөө бутниргэжээ


2017-05-11 12:44:30
Зураг
СОЧИ. /TASS/. Өчигдөр буюу лхагва гарагт Сочи хотын “Большой” мөсөн талбайд болсон гала тоглолтод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй “Хоккейн домгууд” багийнхан Шөнийн хоккейн лигийн шигшээ багийг 17:6 онооны харьцаагаар бутниргэлээ.

Ерөнхийлөгч В.Путин тоглолтын явцад нийтдээ долоон гоол оруулжээ. Тэрбээр нэгдүгээр үед нэг шайб оруулсан бол хоёр ба гуравдугаар үед тус бүр гурван гоол оруулсан байна.

В.Путины баг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Олимпын аваргууд болох Вячеслав Фетисов, Алексей Касатонов, Валерий Каменский, “Оросын пуужин” хочит Павел Буре нараас бүрджээ. В.Путин 11 дугаартай, улаан өнгийн өмсгөлтэй тоглосон байна.
 
Шөнийн хоккейн лигийг хэдэн жилийн өмнө В.Путины санаачилгаар үүсгэн байгуулж байсан юм. Хоккейн хорхойтнууд чөлөөт цагаараа спортын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд гол төлөв шөнийн цагаар тоглодог учир “Шөнийн хоккейн лиг” гэдэг нэр өгсөн байна.
 
Шөнийн хоккейн лигийн анхны гала тэмцээн 2012 оны тавдугаар сарын 7-нд болж байжээ. В.Путин ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хэдхэн цагийн дараа энэ тэмцээнд оролцож байв.
 
Г.Доржханд
 
 

 
 




Монгол брэнд