top banner
Шуурхай мэдээ

50 мянга гаруй суулгацыг бойжуулж байна


2017-05-11 15:59:51
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОАЖГ сумд дахь гэрийнхээ хашаанд модны тарьц ургуулдаг иргэдээс 50 мянга гаруй суулгац худалдан авч, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын агропаркад бойжуулж байна. Суулгацыг 2-3 жилийн хугацаанд тарьж ургуулсны дараа Чойбалсан хотын цэцэрлэгжүүлэлт ашиглана. Байгаль орчин, аялал жуулчлалын газар суулгац худалдан авахад 7 сая төгрөг зарцуулжээ.
Энэ онд БОАЖЯ-наас Дорнод аймагт 10 мянган ширхэг хайлаас мод хуваариласан юм. Үүний 7000 ширхэгийг Мянганы зам дагуу тарих үүднээс Булган, Хөлөнбуйр суманд хүлээлгэн өгчээ.
Дорнод аймагт сүүлийн жилүүдэд цэцэрлэгжүүлэлт зүлэгжүүлэлт сайн хийгдэх болсон. Энэ зун л гэхэд Бунхан толгойг тохижуулах зорилгоор мянга гаруй суулгац тарина.
Дашрамд дуулгахад “Мод тарих аян” тус аймагт энэ сарын 14-нөөс эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан маргааш тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохиож, модны тарьц, суулгац, цэцгийн үр үрсэлгээ худалдаалах юм. 
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд