top banner

Малчид тулгамдсан асуудлаа ярилцаж байна


2017-05-11 18:00:36
Зураг
Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг байгууллагууд хамтран “Малчдыг сонсьё” аймгийн нэгдсэн зөвлөлгөөн зохион байгууллаа. Уг зөвлөлгөөнөөр аймгийн эдийн засгийн гол тулгуур болсон уламжлалт мал аж ахуйн өнөөгийн байдлыг авч хэлэлцэж, аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүд малчдын санал хүсэлтийг сонслоо. 
Өнөөдрийн байдлаар аймгийн мал аж ахуйн салбарт тулгамддаг бэлчээрийн даац, хадлан, малын гаралтай халдварт өвчнүүд зэрэг асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлага тулгараад байгааг мэргэжилтнүүд болон малчид  уг зөвлөлгөөний үеэр ам нэгтэйгээр онцолж байлаа.
Тус аймагт нийт 9000 малчин өрх байдаг бөгөөд  2016-оны тооллогын үеэр 983,314  хонь, 937,760 ямаа, 155,623 үхэр, 85,783 адуу, 4933 тэмээ нийт 2,167,413 толгой мал  тоологдсон байна.
Б.Жасдаурен 

Монгол брэнд