top banner

Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори ажиллаж эхэлнэ


2017-05-11 18:48:18
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори байгуулагдаж, удахгүй ажлаа эхлэх гэж байна. Энэхүү лаборатори нь 19 төрлийн багаж тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж, бетоны бат бэх болон дүүргэгч материалын чийг, ус шингээлт, нягт, тоос, шавар, шороо бутрамтгай чанар зэргийг тодорхойлох юм.
Тоног төхөөрөмжүүдээ өнгөрсөн намар суурилуулж, үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.
Лаборатори ажиллуулах явцад хууль эрх зүйн үүднээс шаардагдах баримт бичгийн бүрдүүлэлт, MNS ISO 17025:2007 стандартын дагуу дүрэм журам боловсруулж, тусгай сургалтад хамрагдахаар ажиллаж байна гэж тус лабораторийн эрхлэгч Р.Оюунжаргал ярив.
Дорнод аймагт барилга угсралт засварын тусгай зөвшөөрөлтэй 50-иад компани бий. Харин явган замын хавтан, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг 3 компани ажиллаж байна. 
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд