top banner

Нийгмийн салбарын “Нээлттэй хаалганы өдрүүд” Орхон сумаас эхэлнэ


2017-05-12 12:43:25
Зураг
Дархан-Уул / МОНЦАМЭ / Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсээс эрхлэн хэвлэлийн бага хурал хийв. Тус бага хуралд аймгийн нийгмийн салбарт үйлчилгээ үзүүлдэг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Дархан-Уул төв”, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хамрагдаж иргэдэд газар дээр нь төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхээр төлөвлөсөн тухай аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Н.Цасчихэр мэдээллээ.
Мөн үеэр дээрх байгууллагуудын удирдлагууд тус бүрдээ мэдээлэл хийж өөрсдийн чиглэлээр ямар ямар үйлчилгээ үзүүлэх болсноо танилцуулсан юм. Тухайлбал ЭМНДХ нь нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээ үзүүлж зөвлөгөө өгч үйлчилнэ гэдгийг тус даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяр танилцуулсан бол ХХҮХ нь ажлын байрыг дэмжих зорилгоор Орхон сумын 50 өрхөд, Хонгор сумын 30 өрхөд хүнсний ногооны үрийг үнэгүй өгч мөн үеэр бүх сумдад дээрх тоогоор үр өгөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг портезийн үйлдвэртэй хамтарч зарим зорилтот бүлгийн иргэдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон тухай аймгийн ХХҮХ-ийн дарга С.Энхболд ярилаа. Аймгийн Засаг даргын санаачилгаар нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-үүд энэ сарын 10-17-ны өдрүүдэд явагдах бол 11-ний пүрэв гарагт Орхон суманд нээлтээ хийх аж.
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 

Монгол брэнд