top banner

Бүх нийтээр мод тарихад идэвхтэй оролцохыг уриалав


2017-05-12 17:56:48
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг маргааш тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэ өдөр уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, дүүрэг, хороод, аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэд өргөнөөр оролцдог.
Мод тарих өдрийн бэлтгэл ажлын хүрээнд БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн судалгаа хөгжлийн төв, Ногоон хэрэм төслөөс “Тарьц суулгац-2017” үзэсгэлэн, дүүрэг бүрийн төлөөлөл 400 гаруй иргэнийг хамарсан сургалт зохион байгуулж, мод тарих арга зүйг үзүүлсэн видео хичээл бэлтгэжээ.
Бүх нийтээр мод тарих өдрийн арга хэмжээнд иргэдийг идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт маргааш 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Дашрамд дурдахад, энэхүү үйл ажиллагааг улсын хэмжээнд 14 удаа зохион байгуулж, 10.1 сая мод тарьжээ.
 
Ж.Болор

Монгол брэнд