top banner

"Аймгийн төв" дэд төслийн судалгааны ажил хийж байна


2017-05-13 01:13:14
Зураг

 Өвөрхангай /МОНЦАМЭ/ Монгол улсын Засгийн газрын 2016 оны 196 дугаар тогтоолоор “Гудамж” төслийн нэгжийг татан буулгаж, “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөлд шилжүүлэн, үлдсэн ажлыг нь гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус төслийн хүрээнд  аймгийн төвүүдэд “Аймгийн төв” дэд төсөл хэрэгжих бөгөөд ерөнхий төлөвлөгөөний болон бусад суурь судалгаа хийгдэж, хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулж, шинээр гудамж, зам, талбай, уулзвар, ногоон байгууламжийг жишиг болгон барих юм.
Энэ хүрээнд “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийнзохицуулагч Б.Батболдоор ахлуулсан судалгаа, төлөвлөлтийн баг энэ сарын 8, 9-ний өдрүүдэд манай аймагт ажиллаж,  аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй хамтран холбогдох судалгааг хийгээд байна.

Б.Батчимэг

 


Монгол брэнд