top banner
Шуурхай мэдээ

Зээлтэй иргэн багасч, хадгаламжтай иргэн нэмэгджээ


2017-05-14 00:48:32
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн Статистикийн хэлтсээс сэтгүүлчдэд мэдэлэл өглөө. Өвөрхангай аймгийн хэмжээнд хүн амын төрөлт 2017 оны 1-4 сард 746 байсан бол нас баралт 188 байна. Өнгөрсөн оны мөн үед төрөлт 872, нас баралт 249 удаа гарч байжээ.
2017 оны эхний 4 сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэд 1997 байгаагаас 51 хувь нь бүрэн дунд боловсролтой, 19 хувь нь дээд боловсролтой, 14 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэн байна. Мөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн 19 хувь нь 16-24, 38 хувь нь 25-34, 21 хувь нь 35-44 насныхан байгаа аж.
Халдварт өвчнөөр 274 иргэн салхин цэцэг, 112 иргэн тэмбүү, 46 иргэн трихоминиаз, 31 иргэн сүрьеэ, 30 иргэн заг хүйтэн өвчний халдвар авч, эмнэлгийн байгууллагад хандсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн хамгийн их буюу 324 хүн Арвайхээрийн иргэд байна.
Дээрх саруудад хулгайн гэмт хэрэг 74, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 16, бусдын амь насыг хохироосон хэрэг 2, хүчин, танхайн хэрэг тус бүр 1 гарсны дийлэнх нь Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий сумдад үйлдэгджээ.
Өвөрхангай аймагт хадгаламж эзэмшигчийн тоо 76716 байгаа ба өнгөрсөн оноос 20 мянга гаруй хүнээр нэмэгдсэн байна. Харин зээлтэй иргэн 36987 байгаа юм. 
Б.Батчимэг
 

Монгол брэнд