top banner

Малчдын 40 гаруй хувь нь автомашин унадаг


2017-05-15 11:13:20
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодын малчдын 43.7 хувь нь хувьдаа автомашинтай гэсэн сонирхолтой статистик гарчээ. Тус аймгийн хэмжээнд малтай өрх 6641, малчин өрх 4398, харин 8471 малчин бий.
Малчдын амьжиргааг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг нь ахуй соёлын байдал гэж хэлж болно. Энэ утгаар нь авч үзвэл нийт малчин өрхийн 82.8 хувь нь цахилгааны эх үүсвэртэй, 74.5 хувь нь телевизтэй, 43.7 хувь нь автомашинтай, 31.6 хувь нь мотоцикльтой, 8.8 хувь нь трактортай гэсэн судалгааг Статистикийн хэлтсээс гаргасан байна. Малчдын ахуй соёлын үзүүлэлт өссөн нь малчин өрхийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэжээ.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд