top banner
Шуурхай мэдээ

Ил задгай худалдаа эрхлэгчдийг Худалдааны гудамжинд төвлөрүүлнэ


2017-05-15 12:09:13
Зураг
Орхон/МОНЦАМЭ/  “Хүлэг” хүнсний захын орчимд явган хүний зам болон авто машины хөдөлгөөнд саад учруулж буй ил задгай худалдаа эрхлэгчдийг цэгцлэх гэж байна. Тодруулбал, ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийг “Худалдааны гудамж”-нд төвлөрүүлж түрээс төлөх боломжгүй иргэдийг аймгийн томоохон худалдааны төвүүдэд түрээсгүйгээр ажиллуулахаар боллоо.
Дээрх зохицуулалтыг хийхдээ аль болох иргэдийг хохироохгүй гэнэ. Тухайлбал, “Худалдааны гудамж”-ийг соёл амралтын хүрээлэн буюу ОХУ-ын Буриад улсын Улаан-Үүд хотын “Арабат”-ын гудамж шиг тохижуулж үйлчилгээ үзүүлэхээр болгох ажээ. Уг гудамж 2015 онд ашиглалтад орсон ч ил задгай худалдаа эрхлэгчдэд зориулсан нийтийн бие засах газаргүй, автомашины зогсоолгүй, цахилгааны утас татагдаагүй байсан юм. Үүнийг цэгцлэхээр “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК ажиллаж байна. Мөн Баян-Өндөр сум ил задгай худалдаа эрхлэгчдэд зориулж дөрвөн ширхэг зөөврийн павильон гаргах бөгөөд үүнийг иргэд худалдаж авах эсвэл түрээслэх боломжтой гэнэ. 3х6 харьцаатай павилоны өөрийн өртөг  4.500.000-5 сая төгрөг ажээ.  
 Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд