top banner
Шуурхай мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлав


2017-05-15 14:52:30
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д айлчлав.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон компаниудын удирдлагатай уулзлаа. Энэ үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.
“Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад 28 орны төр, засгийн тэргүүн нар болон НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага уригдан оролцжээ.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Сурталчилгаа
Монгол брэнд