top banner

Иргэдэд хуулийн мэдлэг олгож байна


2017-05-15 19:56:55
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсээс “Иргэн таны мэдлэгт” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж байна.

Нэг багаас 60-аас доошгүй иргэнийг хамруулж буй тус сургалтаар Шинээр батлагдсан хуулиудын талаарх мэдээлэл, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь, “Эрүүл мэнд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж”, Хавдар ба хорт зуршил”, “Иргэдэд ойр Улсын бүртгэлийн эрх зүйн үйлчилгээ” зэрэг сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч буй. Мөн аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл өөрсдийн зүгээс иргэдийн мэдэх ёстой хууль, эрхзүйн мэдээллийг  үнэ төлбөргүй өгч байна.
Арга хэмжээг Хууль эрхзүйн хэлтэс, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Өмгөөлөгчдийн Зөвлөл, Эрх зүйн туслалцааны төв, “Энх уран итгэл” хууль зүйн товчоо хамтран сумын ЗДТГ-ын хурлын танхимд Баянхонгор сумын есөн багийн иргэдэд мэдээлэл, сургалтыг хийж байгаа юм.  
Өдөрлөг энэ сарынг 18-ныг хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан сургалт, мэдээлэлд хамрагдсан иргэд энэ төрлийн ажлыг сар бүр тогтмол явуулахыг зохион байгуулагчдаас хүсч байлаа. Хэрэв иргэд багтаа саналаа хүргүүлж, тодорхой тоонд хүрсэн тохиолдолд сургалт, мэдээллийг хүссэн үед хийх боломжтойг албаныхан хэлсэн. Тэд ирэх 10 дугаар сард энэ төрлийн сургалтыг дахин хийхээр төлөвлөжээ. 

                                                                                                                 Б.Мөнхзул


Монгол брэнд