top banner
Шуурхай мэдээ

Э.Макрон ОУОХ-ны үнэлгээний комиссын төлөөлөгчидтэй уулзана


2017-05-16 11:16:16
Зураг
ПАРИС./TASS/. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 16-ны мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Э.Макрон Парист айлчилж буй Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ үнэлгээний комиссын төлөөлөгчидтэй уулзана. Энэ тухай Елисейн ордноос гаргасан мэдээлэлд дурджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОУОХ-ны үнэлгээний комиссын гишүүдтэй Елисейн ордонд Парисын цагаар 08:15-нд уулзах аж. Энэ уулзалт нь тус улсын Ерөнхийлөгчийн хувьд 2024 оны Олимп болон Паралимпын тоглолтыг зохион байгуулах эрхийг авахаар Парис хот нэрээ дэвшүүлж байгаа гэдгийг батлан харуулах сайхан боломж юм гэдгийг Елисейн ордны мэдээлэлд дурдсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Э.Макрон ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах-тай утсаар ярьж, Парис хот 2024 оны зуны Олимпын тоглолтыг зохион байгуулах сонирхолтой байгаа гэдгийг нотолсон юм. Телефон ярианы үеэр Э.Макрон “Франц улс болон Олимпын хөдөлгөөнийг нэгтгэдэг зүйлс бий” гэдгийг дурдсан байна.

Парисаас гадна Олимпын тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөө Лос-Анжелес хот өрсөлдөж байгаа билээ. 2024 оны Олимпын тоглолтыг зохион байгуулах хотыг 2017 оны 9 дүгээр сарын 13-нд Эквадор улсын нийслэл Лима хотод болох ОУОХ-ны чуулганы үеэр тодруулна.
О.Барс 

 



Сурталчилгаа
Монгол брэнд